Үнэнийг хэлэхэд таны эргэн тойронд байгаа хүмүүс болон, болж байгаа
үйл явдлууд ямагт таныг гутранга зүйл ярьж, бодоход хүргэдэг.
Хүмүүс
бусдын бүтэлгүйтсэн тухай яриа ярих их дуртай. Та ямар нэг шинэ зүйлд
хүчээ сорих гэж байвал хамаг л бүтэлгүйтсэн тухай үүх түүх, жишээ
баримтын хамт шимэн ярьж, таныг одоо байгаа байранд чинь хадах гэж
оролдоно.
Хүмүүст эргэн тойрныхоо хүмүүсийг өөртэйгээ ижил төвшинд байлгахыг хүсдэг байгалиас заяасан зайтай учир тэгдэг хэрэг.
Сонин хэвлэлүүд өрөвдмөөр хувь заяатай, нэр хүнд нь унасан хүмүүсийн
талаар бичиж, хэвлэн нийтлэхээс биш тэднээс хавьгүй олон арван хүмүүс аз
жаргалтай сайхан амьдарч байгаа гэдэг үнэнд анхаарлаа огтхон ч
хандуулдаггүй. Үүгээр ч зогсохгүй ажил дээр, гудамжинд, энд тэнд таны
сэтгэлийг эмзэглүүлж таныг залхаасан хүмүүс бас хичнээн олон байдаг
билээ.
Өөдрөг үз
...
Read more »