Friday, 2017-07-21, 05:30:22
Үндсэн
Бүртгүүлэх
Нэвтрэхn
d~.-b MoNGoLiaN MuSiC SiTe WeLCoMe...
Тавтай морилно уу Сонирхогч | RSS Мэдээлэл
Menu / Цэс
Мэдээ
Tags
Дуунуудаас Сонгох
  Ойрын таван жилд юаниар хийх худалдаа огцом нэмэгдэнэ(2010-12-02)
Юань дэлхийн нөөц валют болохоор зүтгэж байна хэмээн Бээжин баярлана. Гэхдээ тус улсыг зах зээлийн жамаараа яваа чөлөөт эдийн засгийн харилцаанд хөндлөнгөөс оролцож хөл дээрээ боссон болохоор валютынх нь тогтвортой байдалд итгэж болохгүй гэж шүүмжлэгсэд бас олон. Нэг талаас олон улсын харилцааны гол тоглогч болох сонирхол, нөгөө талаас юанийг ам.доллараас хараат бусаар оршин тогтнох боломжийг нь хангах зорилгын үүднээс
Хятадын бодлого боловсруулагчид нэлээд зүйлийг хийж байгаа аж. Эхний ээлжинд улс орнуудын худалдаанд юанийг ашиглах явдал хамгийн чухал болжээ.

Хятадын Засгийн газар улс орныхоо эдийн засгийг дэлхийн нөөц валютаас бага хамааралтай байлгахыг зорих болсон гэж дээр дурьдсан. Олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцоо тогтворгүй байгаа учраас ийм алхам хийж байна гэдгээ тус улсын төв банкны төлөөлөгчид мэдэгдсэн юм. Хятадын Ардын банкны дэд захирал Жин Жонся гадаад худалдаагаа юаниар хийснээр эрсдэлээс сэргийлж чадна гэжээ. Энэ нь олон улсын санхүүгийн харилцаанд юанийн ач холбогдол, үр нөлөөг сайжруулах, цаашлаад дэлхийн нөөц валют болгохыг зорьж буй оролдлого хэмээн зарим ажиглагч тайлбарласан юм.

Олон улсын мөнгөний тогтолцоо цөөн хэдхэн нөөц валютаас бүрддэг. Гэтэл ам.доллар сүүлийн гурван сарын турш ханш нь буурч байгаа. АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сан Засгийн газрынхаа бондыг худалдан авахын тулд 600 тэрбум ам.доллар төсөвлөснөөс ханш нь улам суларсан. Хятадын эрх баригчид үүнд дургүйцэж байгаагаа удаа дараа илэр-хийлсэн юм. Бүс нутгийн орнуудынхаа өрийн хямралаас болж евро ганхсан. Тэгэхээр юанийг нөөц валют болгохгүй юм аа гэхэд олон улсын худалдаанд өргөнөөр ашиглах хэрэгтэй хэмээн Хятадын бодлого боловсруулагчид хөрөнгө оруулагчдыг ятгаж байна.

Тэд зөвхөн ятгаад зогссонгүй. Хил дамнасан худалдааг юаниар хийгээд эхэлжээ. Өнгөрсөн есдүгээр сарын эцэс гэхэд Хятадын компаниуд дэлхийн 43 оронтой 197.1 тэрбум юаниар худалдаа хийсэн аж. Зарим шинжээчийн үзэж байгаагаар ирэх таван жилд олон улсын худалдааны дор хаяж 10 хувь нь юаниар хийгдэх юм. Өмнөд Азийн томоохон банкуудын нэг "DBS"-ийн шинжээч Андрью Ниг "Хятадын Засгийн газар юанийн ач холбогдлыг нэмэхийн тулд сүүлийн хэдэн сар идэвхитэй хөдөлж байгаа. Энэ эрчээрээ явбал дээрх таамаглал бодит биелэхгүй гэх газаргүй" гэжээ.

Саяхан Орос, Хятадын хооронд хийгдэх худалдааг юань, рублиэр хийх болсон билээ. Тэд ам.долларыг ашиглахаас татгалзжээ. Ингэхийн тулд юанийг зөвхөн ам.доллараар бус рублиэр хөрвүүлэхээр болсон байна. ОХУ-аас гадна Турктэй хийх худалдаанд юанийг хэрэглэж магадгүй байгаа юм. Туркийн өдөр тутмын "Hьrriyet" сонинд энэ талаар мэдээлжээ. Гэхдээ "BNY Mellon" банкны Ази, Номхон далайн бүс нутаг дахь салбар хариуцсан захирал Ричард Брауны үзэж байгаагаар юанийн худалдаа нь нэлээд төвөгтэй юм.

Хэдийгээр Хятадын Засгийн газар Азийн бусад оронтой юаниар худалдаа хийх сонирхолтой байгаагаа илэрхийлж, түүнийгээ бодит болгож байгаа боловч ам.доллараас бүрэн утгаараа татгалзаж чадахгүй нь ойлгомжтой. Сүүлийн үед Хятад, Турк улсын худалдаанд юанийг ашиглах асуудал дээр бараг санал нэгдээд байгаа аж. Гэхдээ валют арилжааны тал дээр тохиролцоонд хүрч хараахан чадаагүй байна. Туркийн хувьд геополитикийн таатай байрлалаасаа болж сүүлийн үед бүс нутаг дахь ач холбогдол нь эрчимтэй нэмэгдэж байгаа орон. Тус улсын нутаг дэвсгэрээр дам-жин тээвэрлэх газрын тосны хоолой байгуулах явц одоо ид өрнөж байгаа билээ.

Дээр дурьдсанчилан Хятадын төлөөлөгчид Туркээс гадна ОХУ-тай юань, рублиэр худалдаа хийх болсноо энэ сарын 22-нд мэдэгдсэн. ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин өнгөрсөн долоо хоногт энэ талаар ярьсан байна. "Эдийн засгаараа дэлхийд тэргүүлж буй тус хоёр орны хувьд ирэх сараас эхлэн дотоодын валютаа худалдаанд ашиглахаар болсон. Энэ бол харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сайхан боломж" хэмээн тэрбээр онцолсон байх юм. Оросын төв банкны дэд тэргүүн Алексей Улюкаев "Хятадын юань иймэрхүү маягаар хөрвөх чадвараа сайжруулаад байх юм бол удахгүй дэлхийн нөөц валют болно" хэмээн онцолжээ.

Дашрамд дурьдахад, Оросын төв банк Канад, Австрали долларыг их хэмжээгээр нөөцлөх болсон. Энэ нь ам.долларын эрсдэлээс сэргийлж буй алхам хэмээн албаны хүмүүс тайлбарласан байна. Ер нь сүүлийн үед олон улсад, тэр дундаа ялангуяа Азийн орнууд юанийг гадаад худалдаандаа хэрэглэх сонирхол их ажиглагдаж байгаа. Тухайлбал, Тайландын Ерөнхий сайд Абхисит Вэжжажива Азийн хөгжлийн банкинд гаргасан мэдэгдэлдээ энэ талаар дурьджээ. Тэрбээр бүс нутаг дахь худалдаанд ам.долларыг биш юанийг хэрэглэх нь зүйтэй гэсэн байна. Энэ талаар "Тhai" мэдээллийн агентлаг мэдээлсэн юм.

А.Вэжжажива "Хятадын хувьд юанийг ам.доллараас уяхаа больж, ханшийг нь сулруулах хэрэгтэй байгаа нь зүйн хэрэг юм. Гэхдээ тус улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдал зэрэг нь юанийг баталгаатай болгож байна" гэжээ. Ямартай ч юанийн хүч нөлөө өссөөр байна. Ам.доллар, еврогийн тогтворгүй байдал нь үүнд нөлөөлөх нэг хүчин зүйл болж байгаа юм.

Нэвтрэх
Хайлт...
Calendar
«  July 2017  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Love-SongZ Banner
YoUTuBe Video
TaG ClouD

| CreaTeD By UuGi!™ | Powered by uCoz |