Tuesday, 2017-10-17, 19:31:55
Үндсэн
Бүртгүүлэх
Нэвтрэхn
d~.-b MoNGoLiaN MuSiC SiTe WeLCoMe...
Тавтай морилно уу Сонирхогч | RSS Мэдээлэл
Menu / Цэс
Мэдээ
Tags
Дуунуудаас Сонгох

Залхуурал

Зорилго үгүйн залхуурал
Ямар ч зорилгогүй "тодорхойгүй”, "тайван” байдалд орчихсон юм шиг санагдаж байна уу. Тийм бол үнэхээр ийм болсон эсэхээ шалгах хэрэгтэй. Өөрөөсөө "Хэрэв сарын дараа нас барах байсан бол одоо юу хийж амжуулах вэ?” гэж асуу. Ингээд хийх зүйлийнхээ жагсаалтыг гаргаж, одоо энэ ажлуудаас юуг нь хийж байгаа вэ гэдэгтэйгээ харьцуул. Хэрэв та алийг нь ч хийхгүй байгаа бол сэтгэл зүйч, эсвэл найз нартаа хандсан нь дээр. Тэд яах гэж амьдардаг, юунд зорьж тэмүүлдэг, тэрэндээ хүрэх арга замаа яаж төлөвлөсөн зэргийг нь асуу. Тэд танд үлгэр дууриал болох ч юм билүү.Өвчний залхуурал
Магадгүй та стресс, ажлын хэт ачааллаас болж залхуурч байж болно. "Одоо л мөнгө хийхгүй бол амжихгүй. Амрах минь ч яамай байнаа” гэж бодож байгаа бол үнэхээр ажлын ачааллаас болжээ. Мөнгө хэрэгтэй байлгүй яах вэ. Гэхдээ та чинь төмөр хүн биш шүү дээ. Иймд хэд хоног сайхан амрах хэрэгтэй. Зүгээр орондоо ороод унтах биш, харин агаарт гарч, ном уншиж, кино үзэж, аялаж, усанд сэлж, найзуудтайгаа зугаацаж идэвхтэй амраарай. Тэгээд үүнээс хойш, түүнээс цааш "Ажлыг ажил дээр л хийнэ, харин гэртээ амарна” гэдэг зарчмыг мөрдөх хэрэгтэй.

Улирлын залхуурал
Хавар болмогц залхуу хүрдэг нь бичигдээгүй хууль. Шалтгаан нь нарны туяа хурц болж буйгаас бие организмд А витамин дутагдах. Мөн зуны амралтаа авах гэж яараад хамаг ажлаа амжуулах гэсээр байтал ачаалал эрс өсдөг. Иймд витамин хэрэглэж, цэвэр агаарт зугаалж биеэ тайвшруулж байх хэрэгтэй.

Өдөр уртассаны залхуурал
Бүх хүмүүс "шар шувуу” (шөнө ажиллавал бүтээмжтэй) эсвэл "болжмор” (өдөр ажиллавал бүтээмжтэй) гэсэн 2 төрөлд хуваагддаг гэж дуулсан биз дээ. Yүнийг өөрчлөх маш хэцүү. Иймээс "өөрийнхөө” унтдаг цагт унтаж, сэргэлэн цагтаа ажиллаж энэ залхуурлыг даван туулна. Гэхдээ таны болжмор, эсвэл шар шувуу байх чинь бусад хүмүүст хамаагүй учир ажлаа зохицуулахаас өөр аргагүй. Харин даргатайгаа бол тохиролцож болох байх. Түүнтэй ярилцаж, хувийн ажлын графикаа батлуулж болно шүү дээ. Өглөө 9 цагт биш 11 цагт ирж байна, гэхдээ орой 6 цагт биш харин 9 цагт тарна, хийх ёстой бүх ажлаа хийнэ гэж гуйгаад үзэх хэрэгтэй. Ойлгох ч юм билүү (тэртэй тэргүй ажлын өдрийн тал нь зүгээр өнгөрдөгөөс хойш).

Мэргэжлийн залхуурал
Ажилдаа дургүйгээс болоод маш олон хүмүүс ажил хийхээс залхуурах нь бий. Гэхдээ дургүй гээд ажлаа хаяж болдоггүй. Иймд ажлаараа биш, харин ажилтай байгаагаараа бахархаж сур. Сар бүр боломжийн хэмжээний цалин авна гэдэг бол ажилгүй байхаас хамаагүй дээр. Бас амралт авч, 13 дахь сарын цалин авах боломж зөвхөн ажилтай хүнд л олддог гэдгийг сана. Ядаж л ажлын утас гэж хүнд хэлэх дугаартай байвал гоё шүү дээ.
Мөн ажлаа хийж дуусах бүртээ өөрийгөө урамшуулж бай. Бүх ажлаа амжуулбал орой нь теннис, билльярд тоглох гэх мэт.
Нэвтрэх
Хайлт...
Calendar
«  October 2017  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Love-SongZ Banner
YoUTuBe Video
TaG ClouD

| CreaTeD By UuGi!™ | Powered by uCoz |