Tuesday, 2017-11-21, 18:49:56
Үндсэн
Бүртгүүлэх
Нэвтрэхn
d~.-b MoNGoLiaN MuSiC SiTe WeLCoMe...
Тавтай морилно уу Сонирхогч | RSS Мэдээлэл
Menu / Цэс
Мэдээ
Tags
Дуунуудаас Сонгох

Муу дадал зуршлыг яаж халах вэ?

Бидний амьдралын чанарыг тодорхойлогч хүчин зүйлүүдийн нэг нь зан чанарын дадал, хэвшил юм. Сайн, муу олон төрлийнх бий. Зарим хүн тогтчихсон дадал хэвшлээ эвдэж, өөрчлөх нь бүтэшгүй гэж ярьдаг. Үүнтэй би санал нийлдэггүй юм.

Муу дадал зуршлыг яаж халах вэ?

Оюун ухаанд маш бат бөх суурилж тогтсон дадлыг бусад тулгамдсан асуудлуудыг зохицуул­дагтай адилаар амархан өөрчилж болдоггүй. Яагаад? Оюун ухаанд маш бат бөх суурилж тогтсон дадлыг бусад тулгамдсан асуудлуудыг зохицуул­дагтай адилаар амархан өөрчилж болдоггүй. Яагаад?

  • Их хүсэл тэмүүлэлтэй бай
  • Яаж халахаа мэддэг бай
  • Аргачлал, арга барилтай бол

Дадал нь бидэнд өдөр тутам нөлөөлсөөр өөрийн гэсэн тусгаар мэдэлтэй болж, биднийг зохицуулж удирдаж байдаг. Гэхдээ бид ямар ч дадлыг өөрсдөө бий болгож, "өсгөж торниулсаар” өөрийн болгочихдог билээ. Тэгсээр хүний амьдрал өөрөө дадал зуршлын цуглуулга болчихдог. Сайн, муу алийг нь ч цуглуулдаг. Архи, там­хинд орох, хов жив хөөх, дэмий чалчих, хүнийг араар нь муу­лах, их унтах, залхуурах, өвчин тусах, бүтэлгүйтэх, үргэлж азтай байх, байнга хоцрох, албан тушаал дэвших гэж мөрөөдөх гээд л олон дадал дурьдаж болно.
Харин сайн сайхан амьдрахын тулд амьдралын дайсан болсон муу дадлуудыг халах хэрэгтэй. Энэ тухай хүн бүр мэддэг ч чухам яаж халахаа сайн мэддэггүй, мэдсэн ч тэвч­дэггүй. Иймд би тантай муу дадлыг халахын тулд яах вэ гэдэг талаар зөвлөлдөе гэж саналаа.
Юун түрүүн:

  • Муу дадлаасаа салах их хүсэл тэмүүлэлтэй байх,
  • Яаж салахаа мэддэг байх,
  • Аргачлал арга барилтай болох хэрэгтэй.

Эхний хоёр нь ойлгомжтой. Иймээс танд аргачлал талаас нь зөвлөе. Учир нь үүн дээр л хамгийн их анхаарах хэрэгтэй байдаг юм.
Аргачлал боловсруулна гэдэг нь таны санаж байгаа шиг тийм ч нүсэр зүйл биш ээ. Жишээ нь Та байнга хоцордог зуршилтай хүн гэж бодьё. Тэгвэл Та:

  • Юуны өмнө сэрүүлэгтэй болох
  • Цагаа хэдэн минут урагшлуулж тавих
  • Зүгээр л гараад гүйх, эсвэл түргэн алхах дадлыг өөртөө хэвшүүлж болно.

Эдгээр нь энгийн мэт зүйл боловч амьдралд гайхалтай өөрчлөлт, дэвшил авчирна. Би өөрөө ч байнга хоцордог байсан бөгөөд тэмцсээр байгаад энэ хугацаагаа богиносгож чадсан юм. Одоо ч тэмцсээр л байгаа. Муу дадлыг халах нь маш их тэвчээр, цаг хугацаа шаарддаг зүйл боловч хэрвээ та хүсвэл энэ нь бүхний л адил боломжтой зүйл юм. Ойлгомжтой болгох үүднээс нэгэн зүйрлэл авья. Манай гаригаас хөөрч буй сансрын хөлгүүд эхний 1000 км-т маш их түлш, энерги зарцуулж арай гэж туулдаг, харин дараагийн 500 км-т дэлхийн татах хүч арай багассаар амархан болно. Дараа дараагийн өндөрт бүр амархан болсоор 7000 км-т татах хүчийг бүрэн ялж, тойрог замд ордог. Нэгэнт тойрог замд орсон хөлөг судалгаа шинжилгээний ажлаа хийж эхэлдэг. Үүний адил хүмүүс муу дадалтайгаа тэмцэж эхлэхэд эхний хэсэг хугацаа нь /нэг өдөр, долоо хоног, сар ч байж болно/ таталцлын хуулийн адил танаас маш их зориг тэвчээр, энэрги хатуужил шаардана. Хэсэг хугацааны дараа уг эсэргүүцэл багассаар та нэг л өдөр муу дадал зуршлыг дийлсэн байх болно. Тэр цагт өөртөө итгэх итгэл тань нэмэгдэж, урам зориг тань бадрах болно. Эхний хэсэг хугацааг л та тэвчих хэрэгтэй. Цаашид яг ингэж үргэлжилнэ гэж бүү санаарай, бүү шантраарай. Та нэг л өдөр цаад захад нь гарна. Хэрэв та муу дадлаа ялж, шинэ сайн дадалтай болчихвол амьдрал, ирээдүй аяндаа гарт чинь ирнэ.

Дадал зуршил гэдэг тухайн хүний өөрөөр хэлбэл эзнийхээ өмгөөлөл хайранд өсч өндийдөг. Тэрхүү муу дадал зуршил бага багаар торнисоор эзнээ залгих хэмжээнд хүртэл томордог. Хамгийн энгийн жишээ бол тамхи. Эхлээд сонирхож татна. Дараа нь байнгын хэрэглээ болно. Яваандаа татахгүй л бол болдоггүй тийм зуршил танд бий болгоно. Энэ үед эрүүл мэнд тань хэдийнэ муудчихсан байна.

Хүн "Ээ, би ямар тэнэг юм бэ?” гэж өөртөө хэлж байгаа тэр тоолонд ухаан нэмэн, өөрчлөгдөж байдаг. Хэзээ нэгэн цагт чи "Хайран сайхан цаг, боломжийг шал дэмий өнгөрөж дээ. Идэвхгүй амьдралаа өөрчлөе байз. Муу зуршлаасаа салья” гэж бодвол тэр даруй л эхэл. Энэ бол сүүлчийнх байг. Та дахиад л "Маргаашнаас эхлээд…” гэж дахин битгий хэлэг. Яг одоо эхэлж үз. Ямар ч юмыг битгий хойш тавь.

Ус ердийн орчинд байхдаа +100 хэмд буцалдаг. +98 ч биш, +99 ч биш. Яг +100 хэм. Хэрэв 1 юмуу, 2 хэм дутвал буцлахгүй. Үүнтэй адилаар бүх л зүйл тодорхой хэмжээнд хүрч байж үр дүнд хүрдэг, үр ашиг нь мэдэгддэг шүү дээ.

Та бүх насаараа ямар нэгэн муу зуршилтайгаа тэмцэж, шаналж, гүрийж явна гэж бодож байна уу. ҮГҮЙ ДЭЭ. Ус буцлахад +150, +200 хэм хэрэгггүй, ердөө л +100 хэм хэрэгтэй байдаг шиг танд тодорхой нэг хугацаа, хэмжээ хэрэгтэй болохоос насан туршийн чинь амьдрал огт хэрэггүй. Харин үр дүнд хүрэх бариа хэр ойр, хол байгааг таны тэмцэл, сэтгэлийн зориг л мэднэ.

  • Өөрийгөө өөрчлөх гээд үр дүн муутай байвал үлгэр жишээ авахуйц ямар нэг хүнийг дууриа. Түүний сайн сайхан чанарыг өөриймшүүл. Тэр хүн шиг байхыг хичээ. Алдана гэдэг бол ажил хийж байгаагийн шинж. Харин алдаагаа давтана гэдэг бол юм сурахгүй байгаагийн шинж.
  • Нэг туршилт байдаг юм. Мэлхийг час халуун ус руу шидчихээд дэвхрээд гараад ирдэг. Харин тем­пе­ратур нь таарсан усанд хийгээд аажмаар халаагаад байхад тэр ажирсан шинжгүй байж л байдаг. Бүр шалзартлаа байдаг. Муу дадал зуршил яг үүнтэй адилаар эзнээ иддэг.
Нэвтрэх
Хайлт...
Calendar
«  November 2017  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Love-SongZ Banner
YoUTuBe Video
TaG ClouD

| CreaTeD By UuGi!™ | Powered by uCoz |