Friday, 2017-05-26, 15:57:45
Үндсэн
Бүртгүүлэх
Нэвтрэхn
d~.-b MoNGoLiaN MuSiC SiTe WeLCoMe...
Тавтай морилно уу Сонирхогч | RSS Мэдээлэл
Menu / Цэс
Мэдээ
Tags
Дуунуудаас Сонгох

Би нэгэн хөөрхөн эгчмэд бүсгүйд дурлаад удаж байна. Гэхдээ зүгээр ч нэг дурлаагүй, зүйрлүүлж хэлэхийн аргагүй тийм ихээр дурласан. Түүний байр байдал царай төрх нь эгээ л сахиусан тэнгэр гэлтэй, түүний гоо үзэсгэлэнг зүйрлүүлж хэлэх үгийг олоход хэцүү бөгөөд хөдлөх, аяглах, инээмсэглэх нь хүртэл яавч эгэл нэгэн бус гэдгийг нь илтгэнэ.

Гэвч тэр надаас таван насаар эгч бөгөөд нөхөртэй, гурван настай охинтой тул би цөлд бороо хүлээх мэт олон удаа шантарч, арга мухардахад хүрдэг байв. Гэхдээ сарнай шиг сайхан түүний дэргэд нөхөр нь ёстой л нэг таримал цэцэг шиг, хүнээс илүү юм юу ч үгүй, дэндүү эгэл санагдана. Харин би бол хэрэндээ л бүсгүйчүүдийг татдаг нэгэн тул өөртөө багахан ч болов найдвар тавьж байсан хэрэг. Тэгээд ч өдөр хоног өнгөрөх тусам түүнийг үгүйлэн мөрөөдөх минь ихэссээр байсан тул хөршийн хувьд түүнтэй арай илүү дотносож амжив. Тэр ном унших дуртай, харин би залуу зохиолч байсан болохоор энэ нь бид хоёрыг ойртуулж өгсөн ба тэр надтай элдэв зүйлийн тухай хүүрнэхдээ дуртай байдаг боллоо. Тэр надад сайн байдаг ч энэ нь түүний эелдэг зан, эсвэл ердөө л залуу зохиолчыг дэмжих гэсэн сэтгэлээс хэтрэхгүй гэдгийг нь би мэддэг байв.

Өнөөдөр түүнтэй ердийнхөөрөө хөөрөлдөх нэрийдлээр (үнэндээ бол түүнийг харах гэж, түүний дуу хоолойг сонсох гэж) гэрт нь зочлов. Тэр ямар нэгэн баярт бэлдэж буй бололтой тансаг ширээ засаж мөн өмссөн хувцас, зүүсэн чимэг нь түүнийг улам ч үзэсгэлэнтэй харагдуулна. Нөхөр нь ажилтай,охин нь цэцэрлэгтээ явж ганцаараа байгааг нь би мэдэж байв. Гэхдээ би тэднийхээр орж гарч л явдаг болохоор санаа зовох зүйл үгүй, харин ч түүнтэй хоёулхнаа байна гэдэг миний хувьд дээдийн жаргал.

- Өнөөдөр ямар нэгэн онцгой баяр тэмдэглэх гэж байгаа юмуу гэж би асуув. Тэр булбарайхан цагаан гараараа жимс угаангаа:
- Тиймээ, өнөөдөр нөхөр бид хоёрын гэр бүл болсны гурван жилийн ой л доо. … гэж хэлээд түр сууж байхгүй юу гэж дохив. Хэсэг хугацааны дараа тэр чөлөөтэй болж, намайг анзаарахтай боллоо. "Нөхөр бид хоёрын гэрлэсний гурван жилийн ой” гэсэн үгст гол гонсойж суусан болохоор би:
- Та надад нөхөртэйгээ анх яаж танилцсан тухайгаа ярьж өгөөч. Үнэндээ би таныг яагаад ийм хүнтэй… гэснээ үгээ гүйцээж чадсангүй. Тэр:
- Яагаад ийм хүнтэй суусан юм бэ гэжүү? Чамд манай нөхөр таалагддаггүй юмуу? гэж асуусан боловч хариу хэлэхийг минь хүлээсэнгүй.
Миний санааг тааж орхисонд би бантан хэсэг дуугүй суув. Тэр сүүлийн өгүүлбэрээ их л дооглонгуй, хөгжилтэй хэлсэн боловч бас л дуугаа хураан цонхны цаадах юуг ч юм ширтэн зогсов. Харин надад тэр аль нэг зүйлийг ажигласан бус сэтгэл зүрхэндээ нууцалж орхисон ямар нэгэн далдын дурсамжаа сэргээн санаж байх шиг санагдлаа. Тэгээд тэр нөгөөх л юуг ч юм харсан чигтээ ярьж эхлэв.
- Үнэндээ энэ хүнтэй суухад олон хүн дургүй байж билээ. Учир нь надад хүнд тэр болгон үл заяах өнгө зүс, гоо үзэсгэлэн заяасан юм. Энэ бүхэн бага наснаас минь тодорхой зүйл байсан бөгөөд үүнийгээ би өөрөө ч, хүмүүс ч хүлээн зөвшөөрдөг боллоо. Гэвч энэ нь надад баяр баясгалан бэлэглээгүй, харин ч би сайхан төрснөөсөө болж ганцаардал уйтгарыг л мэдэрч өссөн. Хэдий би хэл ам таталдаггүй томоотой хүүхэд байсан ч эцэг эхийн хараа хяналтаас гардаггүй, тэд ч намайг сайтар харгалзан анхаардаг байв. Энэ бүхэн намайг хорин нас хүртэл үргэлжилсэн бөгөөд хэн нэгэн эрэгтэй намайг гомдоох бий гэж тэд болгоомжилдог байсан юм. Харин намайг эмэгтэйчүүд л гомдоодог байлаа. Бага байхад үе тэнгийн охид надтай тоглох дургүй байсан бол өсвөр насанд тэд бүр миний нэрийг гутаах элдэв цуу яриа дэгдээдэг болов. Сургууль дээр охидтой зөрчилдөх хэрэг гарахад багш хүртэл тэдний талд орж "Гоо үзэсгэлэнгээр бүхнийг шийдэж болдоггүй юм” гэж зэмлэдэг байлаа. Би өсч өндийхийн хэрээр өнгө зүс нэмж гоо үзэсгэлэнтэй болж байсан ч улам бүр л ганцаардсаар байсан. Сургуулиасаа өөр тийшээ явахаа больсонд ээж минь их баярлаж байв. Учир нь ээж минь ч тэр үед залуу байсан бөгөөд биднийг цуг явахад хүмүүс өөрөөс нь илүү намайг харж байгааг тэр мэддэг байсан юм. Хүмүүсийн сөрөг хандлага илэрсээр байсан ч би бас шазруун нэгэн байв. Их сургуулиа төгсөөд ээжийгээ хориглосоор байтал нэгэн томоохон компанид ажилд орлоо. Ээж минь "Хөөрхөн бүсгүй ухаалаг байх хэрэггүй” гэж үздэг байв. Шинэ орчин ч намайг тийм таатай угтсангүй. Эрчүүдийн сээтэн хаях, үхэн хатан дурлах, хүүхнүүдийн атаа хорсол үзэн ядалт намайг байж тэсэхэд хэцүү болгодог байлаа. Би тэднийг аль болох анзаарахгүйг хичээдэг байсан ч тэр дундаас нэг хүнийг өөрийн эрхгүй дотночлон үзэх болов. Тэр миний анхны хайр байсан бөгөөд мөн л олны харцыг булаасан сайхан залуу байсан тул надад өрсөлдөгч их байлаа. Би түүний сайхан төрхөөс илүү эр хүнд баймгүй хүнлэг сэтгэл, ховор нандин чанаруудад нь дурласан юм. Гэхдээ бидний хайр сэтгэл тийм ч удаан үргэлжилсэнгүй, сайхан хүмүүс хэзээ ч хамт байх ёсгүй гэсэн хорвоогийн бичигдээгүй нэгэн хууль байдаг бололтой. Биднийг салгах үйл ажиллагаа компани даяар системтэйгээр зохиогдож байсан гэхэд хилсдэхгүй. Дарга маань ч надад дурласан байсан тул тэр хэдий эхнэр хүүхэдтэй хүн байсан ч атаач хүүхнүүд түүнийг хөөргөн надтай ойртуулж, хайртай залууд минь буруугаар ойлгуулах заль зохиож олон муу зүйл хийдэг байв. Эцэст нь тэд ч санасандаа хүрч бид салсан юм. Би бодохдоо түүнийг надад итгээгүйдээ бус харин цаашид ч үргэлжилсээр байх энэ их атаа хорсолыг тэсвэрлэж чадахгүйгээ мэдээд шантарсан болов уу гэж боддог. Тэр явдлаас хойш би ажлаасаа гарч, харин тэр өөрөөсөө арваад эгч хүүхэнтэй суусан ба одоо тийм ч аз жаргалтай амьдардаггүй гэж сонссон. Түүнийг намайг орхих үед би амьдралдаа анх удаа сайхан төрсөндөө харамсаж билээ. Хэдий надад аймшигтай байсан ч би түүнд одоо хүртэл гомдож чаддаггүй, одоо хирнэ мартаж чадалгүй дурсан санагалзаж явдаг юм даа гээд гүнзгий санаа алдав.Би :
-Та тэгэхээр одоогийн нөхөртөө хайргүй байх нь ээ гэж асууснаа бас л шулуун асууж орхисондоо амаа барив. Харин тэр сониуч зангийн минь хариуд ердөө л инээмсэглээд яриагаа үргэлжлүүлэв.
-Золгүй хайраасаа хагацаад зовж шаналж явахдаа би энэ хүнтэй учирсан юм. Анхандаа би түүнд маш дургүй байсан. Гэхдээ тэр намайг аажим аажмаар татаж чадсан бөгөөд одоо хирнэ түүнийг намайг татах ямар увдистай байсныг нь мэддэггүй. Юутай ч тэр ер бусын хүн. Тэр хэзээ ч миний гоо үзэсгэлэнгийн өмнө бууж өгөөгүй, намайг "би” чигээр нь хүлээж авсан цорын ганц хүн. Би түүнтэй гэрэлсэндээ хэзээ ч харамсаж байгаагүй. Магадгүй чи түүнийг надад "хайртай” гэж огт хэлж байгаагүй гэвэл итгэхгүй байх. Гэхдээ би ч сонсохыг хүсдэггүй. Хэлсэн ч хэлээгүй ч түүнийг түүнийг надад хайртайг би мэднэ. Би ч гэсэн түүнийг өөрийнхөөрөө хайрлаж явдаг…гээд яриагаа дуусгахад нь түүний догдолсон сэтгэлийг нүднээс харж болохоор байв. Тэр:
- Би чамд зөндөө юм ярьчихжээ. Үнэндээ би чамайг итгэж болохоор сайн залуу гэж боддог юм гэж хэлсэн нь шатаар уруудаж явахад бүдэг бадаг санагдлаа.
Өнөөдөр би түүнд дахин шинээр дурлачихлаа, бас бүр ихээр алслагдчихлаа. Түүнийг тийм агуу хайрыг зүрхэндээ тээж явсныг мэдэлгүй өөртөө урвуулах санаа агуулж явсандаа ичих ч шиг. Одоо боломж байсан ч би түүнийг тэрхүү аз жаргалаас нь салгаж зүрхлэхгүй биз. Магадгүй би хэн нэг бүсгүйтэй гэрлэсэн ч насан туршдаа түүнийг хайрлаж амьдарна. Түүнд аз жаргалыг л хүсье. Тэгсэн цагт энэ "жинхэнэ хайр” болно.Гэвч тэр надаас таван насаар эгч бөгөөд нөхөртэй, гурван настай охинтой тул би цөлд бороо хүлээх мэт олон удаа шантарч, арга мухардахад хүрдэг байв. Гэхдээ сарнай шиг сайхан түүний дэргэд нөхөр нь ёстой л нэг таримал цэцэг шиг, хүнээс илүү юм юу ч үгүй, дэндүү эгэл санагдана. Харин би бол хэрэндээ л бүсгүйчүүдийг татдаг нэгэн тул өөртөө багахан ч болов найдвар тавьж байсан хэрэг. Тэгээд ч өдөр хоног өнгөрөх тусам түүнийг үгүйлэн мөрөөдөх минь ихэссээр байсан тул хөршийн хувьд түүнтэй арай илүү дотносож амжив. Тэр ном унших дуртай, харин би залуу зохиолч байсан болохоор энэ нь бид хоёрыг ойртуулж өгсөн ба тэр надтай элдэв зүйлийн тухай хүүрнэхдээ дуртай байдаг боллоо. Тэр надад сайн байдаг ч энэ нь түүний эелдэг зан, эсвэл ердөө л залуу зохиолчыг дэмжих гэсэн сэтгэлээс хэтрэхгүй гэдгийг нь би мэддэг байв.

Өнөөдөр түүнтэй ердийнхөөрөө хөөрөлдөх нэрийдлээр (үнэндээ бол түүнийг харах гэж, түүний дуу хоолойг сонсох гэж) гэрт нь зочлов. Тэр ямар нэгэн баярт бэлдэж буй бололтой тансаг ширээ засаж мөн өмссөн хувцас, зүүсэн чимэг нь түүнийг улам ч үзэсгэлэнтэй харагдуулна. Нөхөр нь ажилтай,охин нь цэцэрлэгтээ явж ганцаараа байгааг нь би мэдэж байв. Гэхдээ би тэднийхээр орж гарч л явдаг болохоор санаа зовох зүйл үгүй, харин ч түүнтэй хоёулхнаа байна гэдэг миний хувьд дээдийн жаргал.

- Өнөөдөр ямар нэгэн онцгой баяр тэмдэглэх гэж байгаа юмуу гэж би асуув. Тэр булбарайхан цагаан гараараа жимс угаангаа:
- Тиймээ, өнөөдөр нөхөр бид хоёрын гэр бүл болсны гурван жилийн ой л доо. … гэж хэлээд түр сууж байхгүй юу гэж дохив. Хэсэг хугацааны дараа тэр чөлөөтэй болж, намайг анзаарахтай боллоо. "Нөхөр бид хоёрын гэрлэсний гурван жилийн ой” гэсэн үгст гол гонсойж суусан болохоор би:
- Та надад нөхөртэйгээ анх яаж танилцсан тухайгаа ярьж өгөөч. Үнэндээ би таныг яагаад ийм хүнтэй… гэснээ үгээ гүйцээж чадсангүй. Тэр:
- Яагаад ийм хүнтэй суусан юм бэ гэжүү? Чамд манай нөхөр таалагддаггүй юмуу? гэж асуусан боловч хариу хэлэхийг минь хүлээсэнгүй.
Миний санааг тааж орхисонд би бантан хэсэг дуугүй суув. Тэр сүүлийн өгүүлбэрээ их л дооглонгуй, хөгжилтэй хэлсэн боловч бас л дуугаа хураан цонхны цаадах юуг ч юм ширтэн зогсов. Харин надад тэр аль нэг зүйлийг ажигласан бус сэтгэл зүрхэндээ нууцалж орхисон ямар нэгэн далдын дурсамжаа сэргээн санаж байх шиг санагдлаа. Тэгээд тэр нөгөөх л юуг ч юм харсан чигтээ ярьж эхлэв.
- Үнэндээ энэ хүнтэй суухад олон хүн дургүй байж билээ. Учир нь надад хүнд тэр болгон үл заяах өнгө зүс, гоо үзэсгэлэн заяасан юм. Энэ бүхэн бага наснаас минь тодорхой зүйл байсан бөгөөд үүнийгээ би өөрөө ч, хүмүүс ч хүлээн зөвшөөрдөг боллоо. Гэвч энэ нь надад баяр баясгалан бэлэглээгүй, харин ч би сайхан төрснөөсөө болж ганцаардал уйтгарыг л мэдэрч өссөн. Хэдий би хэл ам таталдаггүй томоотой хүүхэд байсан ч эцэг эхийн хараа хяналтаас гардаггүй, тэд ч намайг сайтар харгалзан анхаардаг байв. Энэ бүхэн намайг хорин нас хүртэл үргэлжилсэн бөгөөд хэн нэгэн эрэгтэй намайг гомдоох бий гэж тэд болгоомжилдог байсан юм. Харин намайг эмэгтэйчүүд л гомдоодог байлаа. Бага байхад үе тэнгийн охид надтай тоглох дургүй байсан бол өсвөр насанд тэд бүр миний нэрийг гутаах элдэв цуу яриа дэгдээдэг болов. Сургууль дээр охидтой зөрчилдөх хэрэг гарахад багш хүртэл тэдний талд орж "Гоо үзэсгэлэнгээр бүхнийг шийдэж болдоггүй юм” гэж зэмлэдэг байлаа. Би өсч өндийхийн хэрээр өнгө зүс нэмж гоо үзэсгэлэнтэй болж байсан ч улам бүр л ганцаардсаар байсан. Сургуулиасаа өөр тийшээ явахаа больсонд ээж минь их баярлаж байв. Учир нь ээж минь ч тэр үед залуу байсан бөгөөд биднийг цуг явахад хүмүүс өөрөөс нь илүү намайг харж байгааг тэр мэддэг байсан юм. Хүмүүсийн сөрөг хандлага илэрсээр байсан ч би бас шазруун нэгэн байв. Их сургуулиа төгсөөд ээжийгээ хориглосоор байтал нэгэн томоохон компанид ажилд орлоо. Ээж минь "Хөөрхөн бүсгүй ухаалаг байх хэрэггүй” гэж үздэг байв. Шинэ орчин ч намайг тийм таатай угтсангүй. Эрчүүдийн сээтэн хаях, үхэн хатан дурлах, хүүхнүүдийн атаа хорсол үзэн ядалт намайг байж тэсэхэд хэцүү болгодог байлаа. Би тэднийг аль болох анзаарахгүйг хичээдэг байсан ч тэр дундаас нэг хүнийг өөрийн эрхгүй дотночлон үзэх болов. Тэр миний анхны хайр байсан бөгөөд мөн л олны харцыг булаасан сайхан залуу байсан тул надад өрсөлдөгч их байлаа. Би түүний сайхан төрхөөс илүү эр хүнд баймгүй хүнлэг сэтгэл, ховор нандин чанаруудад нь дурласан юм. Гэхдээ бидний хайр сэтгэл тийм ч удаан үргэлжилсэнгүй, сайхан хүмүүс хэзээ ч хамт байх ёсгүй гэсэн хорвоогийн бичигдээгүй нэгэн хууль байдаг бололтой. Биднийг салгах үйл ажиллагаа компани даяар системтэйгээр зохиогдож байсан гэхэд хилсдэхгүй. Дарга маань ч надад дурласан байсан тул тэр хэдий эхнэр хүүхэдтэй хүн байсан ч атаач хүүхнүүд түүнийг хөөргөн надтай ойртуулж, хайртай залууд минь буруугаар ойлгуулах заль зохиож олон муу зүйл хийдэг байв. Эцэст нь тэд ч санасандаа хүрч бид салсан юм. Би бодохдоо түүнийг надад итгээгүйдээ бус харин цаашид ч үргэлжилсээр байх энэ их атаа хорсолыг тэсвэрлэж чадахгүйгээ мэдээд шантарсан болов уу гэж боддог. Тэр явдлаас хойш би ажлаасаа гарч, харин тэр өөрөөсөө арваад эгч хүүхэнтэй суусан ба одоо тийм ч аз жаргалтай амьдардаггүй гэж сонссон. Түүнийг намайг орхих үед би амьдралдаа анх удаа сайхан төрсөндөө харамсаж билээ. Хэдий надад аймшигтай байсан ч би түүнд одоо хүртэл гомдож чаддаггүй, одоо хирнэ мартаж чадалгүй дурсан санагалзаж явдаг юм даа гээд гүнзгий санаа алдав.Би :
-Та тэгэхээр одоогийн нөхөртөө хайргүй байх нь ээ гэж асууснаа бас л шулуун асууж орхисондоо амаа барив. Харин тэр сониуч зангийн минь хариуд ердөө л инээмсэглээд яриагаа үргэлжлүүлэв.
-Золгүй хайраасаа хагацаад зовж шаналж явахдаа би энэ хүнтэй учирсан юм. Анхандаа би түүнд маш дургүй байсан. Гэхдээ тэр намайг аажим аажмаар татаж чадсан бөгөөд одоо хирнэ түүнийг намайг татах ямар увдистай байсныг нь мэддэггүй. Юутай ч тэр ер бусын хүн. Тэр хэзээ ч миний гоо үзэсгэлэнгийн өмнө бууж өгөөгүй, намайг "би” чигээр нь хүлээж авсан цорын ганц хүн. Би түүнтэй гэрэлсэндээ хэзээ ч харамсаж байгаагүй. Магадгүй чи түүнийг надад "хайртай” гэж огт хэлж байгаагүй гэвэл итгэхгүй байх. Гэхдээ би ч сонсохыг хүсдэггүй. Хэлсэн ч хэлээгүй ч түүнийг түүнийг надад хайртайг би мэднэ. Би ч гэсэн түүнийг өөрийнхөөрөө хайрлаж явдаг…гээд яриагаа дуусгахад нь түүний догдолсон сэтгэлийг нүднээс харж болохоор байв. Тэр:
- Би чамд зөндөө юм ярьчихжээ. Үнэндээ би чамайг итгэж болохоор сайн залуу гэж боддог юм гэж хэлсэн нь шатаар уруудаж явахад бүдэг бадаг санагдлаа.
Өнөөдөр би түүнд дахин шинээр дурлачихлаа, бас бүр ихээр алслагдчихлаа. Түүнийг тийм агуу хайрыг зүрхэндээ тээж явсныг мэдэлгүй өөртөө урвуулах санаа агуулж явсандаа ичих ч шиг. Одоо боломж байсан ч би түүнийг тэрхүү аз жаргалаас нь салгаж зүрхлэхгүй биз. Магадгүй би хэн нэг бүсгүйтэй гэрлэсэн ч насан туршдаа түүнийг хайрлаж амьдарна. Түүнд аз жаргалыг л хүсье. Тэгсэн цагт энэ "жинхэнэ хайр” болно.
Нэвтрэх
Хайлт...
Calendar
«  May 2017  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Love-SongZ Banner
YoUTuBe Video
TaG ClouD

| CreaTeD By UuGi!™ | Powered by uCoz |