Tuesday, 2017-10-17, 19:35:18
Үндсэн
Бүртгүүлэх
Нэвтрэхn
d~.-b MoNGoLiaN MuSiC SiTe WeLCoMe...
Тавтай морилно уу Сонирхогч | RSS Мэдээлэл
Menu / Цэс
Мэдээ
Tags
Дуунуудаас Сонгох

Намрын тунай муутай нар зун цаг аль хэдийн харьсныг илтгэж илчээ харамлан арай ядан гийж, шарласан навчис хүмүүсийн хөлд гомдолтойгоор гишгүүлнэ.

Хэзээ нэгэн цагт таарна гэж бодож яваагүй, сэтгэл дотроо таарах бол уу гэж эмээж байсан хүнтэйгээ харц тулгаран зогсох Мичидмаа харцаа нуун дальдчихад Зоригоо мэндчилгээ болгон инээмсэглээд хажуугаар нь зөрөн өнгөрлөө. Хорвоод таарах ёсгүй хүнтэйгээ гурав таарна гэгчээр Мичидмаа Зоригоотой учирсан учирлуудаа түүн бодлоо.

Намрын тунай муутай нар зун цаг аль хэдийн харьсныг илтгэж илчээ харамлан арай ядан гийж, шарласан навчис хүмүүсийн хөлд гомдолтойгоор гишгүүлнэ.

Хэзээ нэгэн цагт таарна гэж бодож яваагүй, сэтгэл дотроо таарах бол уу гэж эмээж байсан хүнтэйгээ харц тулгаран зогсох Мичидмаа харцаа нуун дальдчихад Зоригоо мэндчилгээ болгон инээмсэглээд хажуугаар нь зөрөн өнгөрлөө. Хорвоод таарах ёсгүй хүнтэйгээ гурав таарна гэгчээр Мичидмаа Зоригоотой учирсан учирлуудаа түүн бодлоо. Юуны ч билээ нэг уулзалтан дээр санаандгүй таарч зүгээр л эчнээ танил болж байсан тэр үе анхных нь байх. Харин дараа нь түүний зөөлөн харц, намуухан төрх, сэвтээж боломгүй ариухан мэт бодогдох цагаахан сэтгэл, хайртай гэж хааяа нэг шивигнэх байдалд бага багаар татагдаж сүүлдээ нэг гэрт толгой холбосон хамгийн жаргалтай бөгөөд хамгийн хурдан өнгөрсөн гурван сар. Магадгүй энэ хоёр дахь учрал. Тэгвэл энэ гурав дахь учрал байх нь гэж бодоод Мичидмаа үл мэдэг инээмсэглэлээ.

-Ханиа явах уу гэсэн Золбоогийн үг бүсгүйн бодлыг тасалж, Мичидмаа
-Тэгье ээ гээд түүнийг итгэл дүүрэн сугадаад цааш алхаллаа. Хөс хөдөлгөөн ихтэй ч, басхүү нийлээд амьдарлын боломж сайтай хүмүүсийн үйлчлүүлдэг дэлгүүрт таарахыг бодоход амьдрал нь гайгүй бололтой, тэр сугадаад алхах эмэгтэй эхнэр нь бололтой. Дажгүй намбалаг сайхан бүсгүй байна гэж амандаа үглэж яваагаа бүсгүй өөрөө ч мэдсэнгүй. Харин нөхөр нь

-Миний хайр юу л үглээд явна даа гэхэд л сая гэнэт өөрийгөө мэдэрч "юу ч биш ээ" гээд чимээгүй боллоо. Өнгөрсөн зургаан жил тоотойхон санагдсан тэр хүн Мичидмаагийн бодлоос сүүлийн гурван хоног ер салсангүй. Урьд нь аль болох таарчихгүй байхсан гэж боддог байсан бол эдгээр өдрүүдэд нэг уулзаад үзэхсэн гэж бодож, тааралдсан дэлгүүрээрээ ч зав л гарвал дэмий шахуу явдаг боллоо.

Бүх л айлын жишгээр амралтын өдөр болдог их цэвэрлэгээгээ хийсээр утсаа ч харах сөхөөгүй байсан Мичидмаа сая нэг амсхийн цүнхэндээ хийгээд орхисон утсаа гаргаж үзвэл 9908.... гэсэн танихгүй дугаараас хэд хэдэн удаа залгасан байв. "Амралтын өдөр хэн залгадаг байнаа. Уяханы ангийн хүүхдийн аав байж магадгүй. Бас л ямар даалгавар өгсөн гэж асуух гэсэн биз. Нэг иймэрхүү дугаар харагдаад байсан" гэж бодоод

-Уяхаан, миний охион энэ 9908-тай дугаар танай ангийн Гүнжээгийн аавын дугаар уу гэж хүүхдийн өрөөнд тоглох охиндоо хандин хашгирах нь холгүй асуухад бөөн шуугианы цаанаа охин
-Ээж би мэдэхгүй ш дээ. Та л мэднэ ш дээ гэж сонстов. Мичидмаа
-Яадаг ч байсан залгаж асуухаас гэж амандаа бувтнаад уг дугаарлуу эргүүлэн залгалаа. "Хонгор чамдаа хайртай байсан" гэж хэн дуулсныг нь мэдэхгүй ч нэг л дотно намуухан ая нилээд удаан эгшиглэж байснаа
-Байна уу гэж утасны цаанаас танил хэрнээ тэр гэж оноод хэлчихэж болохгүй барьц алдуулам эр хоолой дуугарлаа.
-Байнаа, байна. Хэнтэй ярих... гээд үгээ дуусгаж амжаагүй байтал залуу
-Мичидмаа юу? гэж асуучихаад хариу сонсолгүй
-Зоригоо байнаа гээд чимээгүй боллоо. Үнэндээ бүсгүйд хариу хэлэх үг олдсонгүй. Хэн хэн нь хэсэг чимээгүй сууснаа Зоригоо түрүүлж ам нээн
-Мичидмаа чамтай нэг уулзах гэсэн юм аа. 5 цагт, их дэлгүүрийн баруун талын кафед уулзъя гэж хэлэхэд Мичидмаа татгалзаж чадалгүй
-За гэж аяархан шивнээд утсаа тасаллаа. Гэхдээ бүсгүйд татгалзах шаардлага ч байсангүй. Тэр уулзахыг хүсэж байсан. Харин одоо уулзах нь...
Цагийн зүү эргэсээр нэг л мэдэхэд болзсон цагаас 30 минут хоцорсоор Мичидмаа болзоот газраа орж ирлээ. Зоригоо хэзээний сурсан зангаараа булангийн ширээнд нуугдах мэт сууж, түүний орж ирэхийг харчихаад энд гэж гараараа дохилоо.
-Удаан хүлээв үү? гэж Мичидмааг асуухад залуу
-Зүгээр дээ, чи ямар намайг хүлээлгэж ханах биш дээ гэж инээмсэглээд түүнийг толгойноос нь хөл, хөлнөөс нь толгой хүртэл нь ажих мэт удаан харж чимээгүй сууж байснаа
-Амьдрал ямархуу байна хэмээх жижүүрийн үгээр яриа өдлөө.Мичидмаа үл мэдэг яагаарсан хацраа илбэн инээмсэглэж
-Амьдрал сайн байгаа. Сайн ханьтай учирч, хөөрхөн охинтой болсон. Харин чиний амьдрал ямаршуухан байна гэхэд Зоригоо
-Миний амьдрал ч сайн. Гэр бүлтэй болоод гурван жил болж байна. Чамайг хүрээд ирэх болов уу гэж мөн ч их харуулдсан даа. гэж хоолой зангируулан хэлээд урдах том бакальтай пивоноосоо ганц балгаад буцааж тавьлаа.
-Чамайг явсан өдрөөс хойш найман жил өнгөрчихөж. Цаг хугацаа гэдэг яасан ч хурдан юм. гээд инээмсэглэх аядаад, би ч чамайгаа ямар их гомдоосноо тэр өдрүүдэд л ойлгосон, чамайг маш их хайсаан. Чиний тухай олон ч зүйл сонссон. Нэг хэсэг их уруу яваа гэж сонсоод чамайгаа хайж олоод буруу замаас чинь татаж аваад, чиний хүсдэгээр гэрлэж аз жаргалтай амьдрахсан гэж ч боддог байсан. гэхэд Мичидмаа санаа алдаж

-Зоригоо минь муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олохгүй гэдэг үнэн үг юмаа. Тэр өдөр чамд гомдож гараад л өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан юм гэж бодсон. Үнэндээ ээжээсээ хойш их ч юм үзлээ. Ээжтэйгээ байхад би баян байсан гэж шүлэг л их үнэн юм билээ. Ижийгээ байхад л би хайраар дутахгүй амьдарсан юм билээ гээд санаа алдаж нүдэндээ цийлэгнэсэн нулимсаа арчиж
- Бидэнд жаргалтай сайхаан үеүд байсаан. Гэхдээ чи надаас жаргал мэдрэхээ больсон мөчөөс эхлээд юм л бол амьдрал утгагүй байна, болохгүй байна гэж үглэж, Мөнгө мөнгө гээд л хамгийн чухал зүйл чинь мөнгө юм шиг аашилдаг болсон юм шиг надад санагддаг юм. Ууртай царай, бухимдал уцаараас чинь сүүлдээ би айж бас миний хичээж байгааг харахгүй чамд гомдсон. Эхэндээ найз нь чамайг ойлгож, аль чадахаараа л хичээж байсан бол сүүлдээ би хайрыг чинь үгүйлж, хайраар чинь дутаж эхэлсэн. Хүн хайраар дутах гэдэг л хамгийн хэцүү юм билээ. Тэгээд л намайг хайрлах хүнийг хайсан. Инээсэн болгоныг намайг хайрлаж байна гэж бодож, нэг хэсэг ч замаа алдсаан гээд дахиад л санаа алдлаа. Өнгөрсөн амьдарлаа ярьж суухад нь бүсгүйн харцанд гуниг хураад ирэх шиг болж түүнийг нь ажсан залууд хэлэх үг олдсонгүй.
-Гэхдээ зүгээрээ, тэгж яваад л би одоо энэ ханьтайгаа учирсан. Би Золбоогоос юугаа ч нуугаагүй ээ. Тэр минь ч миний өнгөрснийг дахиж сөхөөгүй. Их сайн хүн байгаа юм. Бид хоёр эхэндээ айлын хажуу өрөө хөлсөлж, дараа нь байр хөлсөлж явсаар зургаан жилийн дотор хөөрхөн амьдрал зохиочихож. Одоо тэр маань нэг яаманд, би нэг компани маягийн юм байгуулаад хүнээс дутахгүй л амьдарч байна гээд элдвийг ярилцсаар нилээд орой болсныг ч анзаарсангүй. Бүсгүй цуваа өмсөж зогсохдоо Зоригоогийн нүдэнд байх гунигийг ажиж
-За Зоригоо минь одоо бид дахиж уулзахгүй биз. Чи эхнэрээ хайрлаж яваарай. Хайраар битгий дутаагаарай. Хүн хайраар дутаад ирэхийн цагт л буруу бүхнийг хийдэг юм билээ. Гэхдээ тэр бүсгүй ч сайн бүсгүй юм гээд их л уртаар санаа алдаад энэ л гурав дахь учрал байж гэж амандаа аяархан шивнэлээ. Мичидмаа кафегаас гарч гадаа нь хүлээж зогссон нөхрийнхөө машинд суух тэр л замдаа өнгөрсөн бүхнийг сануулж цээжийг нь даран хөндүүрлэж байсан бүхнийг гээчихсэн мэт хөнгөхөн мөртлөө нэг жаргалтай алхаллаа. Одоо Мичидмаа хайраар бялхаж явна. Ханийнхаа зүг, охиныхоо зүг, гэрийнхээ зүг...

Нэвтрэх
Хайлт...
Calendar
«  October 2017  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Love-SongZ Banner
YoUTuBe Video
TaG ClouD

| CreaTeD By UuGi!™ | Powered by uCoz |