Tuesday, 2017-10-17, 19:36:55
Үндсэн
Бүртгүүлэх
Нэвтрэхn
d~.-b MoNGoLiaN MuSiC SiTe WeLCoMe...
Тавтай морилно уу Сонирхогч | RSS Мэдээлэл
Menu / Цэс
Мэдээ
Tags
Дуунуудаас Сонгох

Эр хүн эмэгтэй … таниас юу хүсэж байна вэ?

1. Өнөөдөр Таны хувьд маш хүнд өдөр байв. Та их ядарч гэртээ ирээд тэр тухайгаа найз залуудаа илэн далангүй хэллээ. Найз залуу тань:
А. Хувцсаа тайлахад чинь туслангаа таныг үнсэн чихэнд чинь "Чинийхээ ядаргааг хэрхэн тайлахаа би мэднэ … " гэж шивнэнэ.
Б. Гоё үнэртэй халуун ус бэлтгэж өгөөд чамайг халуун усанд амарч байхад улаан дарстай хундага авчирч барина.

2. Найз залуутайгаа анх хаана хэрхэн учирсанаа дурсан сана даа. Тэр үдэш залуу чинь …
А. Дөнгөж танилцмагцаа чиний хөлөөс толгой хүртэл чинь харж "Миний амьдралдаа урьд нь тааралдсан бүсгүйчүүдээс хамгийн аятайхан нь чи” гэж хэлж байсан..
Б. Чиний нүд рүү харж байгаад ямар ажил хийдэг, олон найз нөхөдтэй юу гэх зэргээр асуусан.

3. Тэр хэдийд чамайг анх удаа цээжиндээ тэвэрч үнссэн бэ?
А. Анхны болзоонд ирэхдээ л…
Б. Гурав дахь удаагийн болзооны үеэр. Би хүссэн болохоор л …

4. Найз чинь чамтай хамт байхдаа ямархуу байдалтай байдаг вэ?
А. Хаана ч байсан удтал тачаангуй үнсдэг.
Б. Хаа нэг тийшээ зугтаагаад явчих гээд байгаа юм шиг л тэвэрч гараас минь чанга атгадаг..

5. Болзоонд урихдаа…
А. Өдөр нь утасдаад "Орой уулзах уу” гэж асуудаг.
Б. Хэд хоногийн өмнө утасдаж нэг тийшээ урих гэж байгаагаа хэлдэг.

6.. Та түүний хамаатан садан, анд найзуудтай байнга уулздаг уу?
А.
Ихэнхдээ хоёулхнаа байдаг. Түүний эцэг эхийг ганц л удаа харсан юм байна.
Б. Байнга. Сав л хийвэл намайг танилуудтайгаа танилцуулахыг хүсдэг

7. Найз чинь хэд хоногоор томилолтоор явахдаа утсаар ярихдаа…
А. Товчхон ярьдаг ч ярианыхаа төгсгөлд чамайг маш их санаж байна, хүйтэн хөнжилд ганцаараа унтах хэцүү байна гэж хэлдэг.
Б. Тэр хаашаа ч яваагүй юм шиг л өдрийг яаж өнгөрүүлсэн гэх зэргээр асууж шалгаан удаан ярьдаг.

8. Та хоёрт ам мурийх явдал мэдээж гардаг байх, тэр үед найз чинь яаж эвлэрэхийг оролддог вэ?
А. Таныг үнсэж энхрийлэн тайвшруулдаг.
Б. Түүнд таалагдахгүй байгаа зүйлийг яг таг тодорхойлж Та хоёр харилцан зөвшөөрөхүйц ямар нэгэн шийдвэр гаргаж чаддаг.

9. Чи түүнтэй байнга уулздаг ч нэг хөнжилд ордоггүй. Яагаад гэвэл…
А. Цаг нь болоогүй байхад хэрхэвч болохгүй.
Б. Удаж байж хөнжилд ороход илүү таашаал авна.

10. Тэр орон дотроо Таныг жаргаахыг хичээж бүхий л авьяас туршлагаа дайчлан гаргаж байлаа.
А. Дур хүсэл оргилуулдаг цэгүүдийг олох гэж цаг алдалгүй, хамгийн гол нь дур хүслийг төрүүлж чаддаг байвал л бол оо.
Б. Таныг яаж энхрийлэн таалах, ямар байрлал, ямар хэмнэл танд таалагддагийг мэдэрдэг.

Дийлэнх хариулт нь "А” бол - Тэр чамаас нэг л "зүйл”-ийг хүсэж байна
Эрэгтэй хүн сексийн тачаалаа сэтгэлийн шохоорхолтойгоо хольж хутгадаггүй гайхамшигт чадвартай, өөрөөр хэлбэл сексийн тачаалаа хангах далд зорилгыг л сэтгэлийнхээ гүнд тээж явдаг гэж сэтгэл зүйчид үздэгийг эмэгтэйчүүд санаж явахад илүүдэхгүй. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг өвөртөө оруулахын тулд санаанд багтамгүй санаачилга гаргадаг, гэхдээ илүү дотносохыг тэр бүр хүсдэггүй гэнэ.

Чи найзыгаа чухам ямар бодол зорилгыг сэтгэлийнхээ угт хав дарж байгааг мэдэх үү? Эмэгтэй хүнтэй хамт өнгөрүүлж байгаа цаг хугацаа түүний хувьд тийм ч их ач холбогдолтой биш. Тэрбээр сэтгэл санаагаа тайвшруулж цагаа хөгжөөнтэй өнгөрүүлэх болохоор л найз эмэгтэйгээ санаж утастдаг. Та нар болзоонд уулзахаараа юу хийдэг бэ?

Эмэгтэй хүнийг өвөртлөх зорилго тавьсан эрэгтэй хүний хувьд оройн хоол зоогийн газарт идэх, театрт очих нь хий хоосон цаг өнгөрүүлэлт, дэмий мөнгө зарцуулалт болно. Тиймд хамгийн ойр оршдог бааранд урина, энэ бол секс хийх "бэлтгэлийг хангах” хамгийн дөт зам ажээ. Хэрэв чи түүний зорилгыг ухаарч өөрөө түүнтэй сексдэхийг хүсэж байвал хариуд нь түүнээс илүү зоримог бай. Хэрэв чи түүний эцэг эх, ар гэрийнхэнтэй танилцана гэж бодож хүлээж байдаг бол тэр бодлоо толгойноосоо авч хаясан нь дээр. Чи хөнжлийн жаргал эдлэхээс илүү сонирхол татах залуутай тааралдах биз ээ.

Дийлэнх хариулт нь "Б” бол - Тэр чиний сэтгэл, биеийг эзэмдэн өөрийн болгохыг хүсэж байна
Чиний аятайхан гадаад төрх байдал төдийгүй сонирхол, биеэ авч яваа байдал, бодол санаа, нандин мөрөөдөл шохоорхлыг тэр залуу ихэд сонирхож байна. Тэрбээр чамайг чухамдаа хэн болох, ямар хүмүүстэй үерхдэг, хамт байхгүй үедээ хаана юу хийж байгааг чинь мэдэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Түүнээс гадна өөрийгөө чамд таниулж таалагдахын тулд гэр бүлийнхэн, дотнын найзуудтайгаа танилцуулна. Тэр залуу чамтай хамт байхад маш дуртай байгаа учир түүнийг өөртөө татах гэж элдэв арга саам хийхгүй байхыг сэтгэл зүйчид зөвлөж байна. Чамтай хамт байх нь тэр залуугийн хувьд цагийг хөгжөөнтэй өнгөрөхөөс илүү чухал болохыг эмэгтэй хүн зөнгөөрөө мэдэрч байвал зохино.

Залуу чинь анхны болзоо, уулзалтын үед сексийн хүсэл тачаалаа ил гаргахгүй байгаад гайхаж эмзэглэх хэрэггүй. Чи түүний шохоорхлыг илүү их татсан болохоор чамтай урт удаан хугацаагаар дотно харилцаатай байхыг хүсэмжилж чамайг бүр илүү танин мэдэхийн тулд шууд халдаж зүрхлэхгүй байгаа нь тэр юм. Чин сэтгэлээсээ хайртай болсон эрэгтэй хүн хөнжилд орсон үедээ өөрөө таашаал авахаас илүү эмэгтэйдээ жаргал хайрлахын тулд илүү анхаарал тавьдаг байна. Харин чамайг зөвхөн сексийн хамтрагч байлгахыг хүсэж байгаа эрэгтэй "далд зорилгоо” түргэн гүйцэлдүүлэхийг яаран төдөлгүй л Таны амьдралаас алга болно.

Нэвтрэх
Хайлт...
Calendar
«  October 2017  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Love-SongZ Banner
YoUTuBe Video
TaG ClouD

| CreaTeD By UuGi!™ | Powered by uCoz |