Tuesday, 2017-11-21, 18:49:17
Үндсэн
Бүртгүүлэх
Нэвтрэхn
d~.-b MoNGoLiaN MuSiC SiTe WeLCoMe...
Тавтай морилно уу Сонирхогч | RSS Мэдээлэл
Menu / Цэс
Мэдээ
Tags
Дуунуудаас Сонгох
                                                 ~SONJOO~




Та дараах асуултанд хариулснаар үнэн сэтгэлээсээ дурлаж уу эсвэл энэ нь түр зуурын шохоорхол уу гэдгийг мэдэх болно.

1. Та болзоонд явахдаа…
А. Түүнд таалагдахаар хувцасладаг 3
Б. Өөртөө таалагдсан хувцасаа өмсдөг 2
В. Өөрийнхөө хамгийн сүүлд авсан гоёлоо өмсдөг 1

2. Хайртай хүн чинь сонсох дуртай дууны чинь хуурцагийг бэлэглэвэл…
А. Өөрт чинь байгаа юм шиг тоомсоргүй хандана 1
Б. Боломж гарвал өөр нэгээр солино 2
В. Би үүнийг аль эртнээс мөрөөдөж байсан гэж дуу алдана. 3

3. Хэрэв хадам болох хүндээ тийм ч аятайхан сэтгэгдэл төрүүлэхгүй бол та…
А. Түүний дуртай зүйлийг нь мэдэж өөртөө татахыг оролдоно 3
Б. Хөндий байдал үүссэн шалтгааныг асуун илэн далангүй ярилцана 1
В. Тэвчээртэй байж түүний бүх шаардлагыг үг дуугүй биелүүлнэ 2

4. Үдшийг эцэг эхтэй нь өнгөрөөх хэрэг гарвал…
А. Та ёстой завхарсан орой гэж бодно 1
Б. Энэ нь таны хувьд тамын зовлон гэсэн үг 2
В. Танд ерөөсөө ч хэцүү биш 3

5. Хайртай хүн чинь ирнэ гээд ирээгүй бол та…
А. Уйлна 2
Б. Бүхэл өдөржин түүний утасдахыг хүлээнэ 3
В. Сэтгэл шаналахгүйгээр хэн нэгнийд зочлох эсвэл дисконд явах зэргээр үдшийг өөрийнхөөрөө өнгөрөөнө. 1

6. Хэрэв та зохиолын дуу, харин хайртай хүн чинь сонгодог хөгжим сонсдог бол та…
А. Түүний сонирхолд нөлөөлөхийг хичээнэ. 1
Б. Түүний сонирхлыг хүндэтгэн үзэх ч өөрийнхөө хоббид үнэнч үлдэнэ…2
В. Сонгодог хөгжим сонирхож эхлэнэ 3

7. Та хайртай хүнийхээ зарим найз нарыг таашаадаггүй бол…
А. Тэдэнтэй аль болох ховор тааралдахыг хичээнэ 2
Б. Түүнийгээ найзуудтай нь ховорхон уулзуулахыг хичээнэ 1
В. Тийм найз нөхөдтэй гэдэгтэй нь эвлэрэх хэрэгтэй болно 3

8. Та найздаа хайраа илчлэхдээ…
А. Тэр таны төлөө ямар нэгэн юм хийгээсэй гэж хүссэн тохиолдолд л… 1
Б. Шалтгаантай, шалтгаангүй ч байсан байнга л… 2
В. Хайртай хүн чинь танд ойр дотно, юугаар ч салшгүй санагддаг тэр үед л …3

9. Танд хайрт чинь юу бэлэглэвэл илүү таашаах вэ…
А. Дуртай цэцэгсийг 2
Б. Тансаг, гайхалтай гоёмсог цэцэгс 1
В. Юу ч байсан болно, гол нь бэлэг биш анхаарал халамж чухал 3

10. Хайртад чинь хаягласан нэргүй захиа чамд ирвэл…
А. Дугтуйг задлахгүйгээр, захиаг түүнд өгнө 3
Б. Бидний дунд нууц байхгүй гэж бодон захиаг уншина 1
В. Өөрөө уншилгүйгээр хайртаасаа захианд юун тухай бичсэнийг хэлж өгөхийг хүснэ 2

Оноогоо дүгнэцгээе.

- Хэрэв таны цуглуулсан оноо 15-аас бага байвал та яах аргагүй дурлажээ. Гэхдээ та хайр сэтгэлийнхээ харьцаандаа өөрийгөө л чухалчилж үздэг. Үүнээс болоод хайр сэтгэл чинь шохоорхол болон хувирах вий. Өөрийнхөө хүсэл сэтгэлийг даган танд юу хэрэгтэйг ухаарах хэрэгтэй.
- Хэрэв та 15 - 20 оноо авсан бол Таны амьдралд онцгой чухал байр суурь эзлэх хүнтэйгээ учирчээ гэж ойлго. Таны түүнд хандах хандлага ойр дотно боловч илүү ойлгож анхаарал тавих хэрэгтэй.
- Хэрэв таны авсан оноо 20-оос дээш бол таны мөрөөдөл биелж та жинхэнэ хайр дурлалтайгаа учирсан байна гэж хэлж болно. Таны аз жаргалд атаархаж болохоор боловч хайр дурлалдаа жаргахдаа сонор сэрэмжтэй байж өөрийгөө аятайхан авч явахаа битгий март

Нэвтрэх
Хайлт...
Calendar
«  November 2017  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Love-SongZ Banner
YoUTuBe Video
TaG ClouD

| CreaTeD By UuGi!™ | Powered by uCoz |