Үндэснийхээ язгуур урлаг хөөмийгөөр дамжуулан Монголоо гадаад орнуудад
сурталчилж явсан С.Зулсар эрхэм цаг бусаар өөд болж, урлагт хайртай
Монголын ард түмэн нэгэн эрхэм хүнээ алдлаа. Түүнийг Баянгол дүүргийн
VII дугаар хороонд байдаг 78 дугаар сургуулийн хашаанд нас барсан
байсныг олсон ажээ. Холбогдох байгууллагууд түүний нас барсан
шалтгааныг нь тогтоохоор ажиллаж байна.
Тэрээр 90-ээд оны
Монголын Сайхан залуугаар шалгарч, яах аргагүй тухайн цаг үедээ гялалзаж
явсан, одоогийн хэлдэгээр "Од” байсан гэдэгтэй олон нийт санал нийлэх
биз ээ. Тэрчлэн УАДБЧ-д уран бүтээлчээр ажиллаж явсан тэрээр сүүлийн
жилүүдэд чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байсан юм. Урлагийг үнэлэх
үнэлэмж манайд муу байдгаас уран бүтээлчид гадаадын орныг зорьдог
жишгээр С.Зулсар эрхэм Америкт дөрвөн жил гаруй хугацаанд ажиллаж
амьдраад Монголдоо ирсэн аж.
Тэрээр Амер
...
Read more »