Wednesday, 2024-12-25, 12:54:23
Үндсэн
Бүртгүүлэх
Нэвтрэхn
d~.-b MoNGoLiaN MuSiC SiTe WeLCoMe...
Тавтай морилно уу Сонирхогч | RSS Мэдээлэл
Menu / Цэс
Мэдээ
Tags
Дуунуудаас Сонгох

Бид заримдаа амьдралд өөрсдийгөө орь ганцаар мэт төсөөлөх үе бишгүй тохиолддог. Ийм үед бидний олонхи нь найз руугаа утас цохин "Би одоо танайд очлоо” гэж тэр бүр яриад байдаггүй. Амьдралд тохиолддог хувийн, гэр бүлийн, ажлын, нийгмийн гээд сэтгэл үймрүүлсэн олон асуудлын тухай чин сэтгэлээсээ ярилцах, биднийг үнэн сэтгэлээсээ илэн далангүй сонсч чадах тийм найзыг олоход амаргүй ээ.



Эргэн тойронд маань янз бүрийн ажил албатай, төрөл бүрийн нийгмийн давхаргын хүмүүс байдаг ч тэдэнтэй биеэ барьж, албархуу, хөндий харилцдаг. Тэр ч бүү хэл заримдаа хамаатан садантайгаа ч ийм янзтай харилцдаг. Ингэж биднийг бие биеэс нь холдуулж, хүйтэн хөндий харилцахад хүргэж буй зүйл чухам юу вэ?
Yүний хариулт тун амархан. Бидний эргэн тойрныхонтойгоо харилцах харилцаа, тэдэнд гаргаж буй ааш занд хамаг учир нуугдаж байдаг байна. Хэрэв бид амьдралд тохиолддог олон зүйлийн тухай эргэцүүлэн боддог бол цаг хугацааныхаа нэгээхэн хэсгийг ч болов дээрх зүйлийн тухай бодон, түүнд цаг хугацаа зарцуулбал амьдралдаа нэгэн том алхам хийлээ гэсэн үг.
Тиймээс хүмүүстэй элэгсэг дотно, найрсаг харилцах хүчин зүйлүүдийг дурдъя. Yүнд:

Дотнын хүмүүсээ бүү шүүмжил
Найз нөхөд, ойр дотнынхоо хүмүүсийг хэзээ ч битгий шүүмжилж байгаарай. Яагаад гэхээр, шүүмжлэл нь харилцааны хамгийн таагүй зүйл бөгөөд харилцагч хүндээ тааламжгүй сэтгэгдэл төрүүлдэг юм. Энэ тухай Дейл Карнеги хэлэхдээ "Би тэр үед маш залуу байлаа. Ихэд сонирхол татах сэдвээр өгүүллэг бичиж байв. Тэр өгүүллэгийнхээ дагуу олон ч зохиолчдод захидал бичиж, хариу авдаг байв. Тэр дундаас нэгэн захианы төгсгөлд "тушаасан боловч уншаагүй” гэсэн бичиг байв. Би үүнийг уншаад тэр хүн маш их ажилтай байж гэж бодсон. Тиймээс нэг захианы төгсгөлд дээрх үгийг бичээд явуулчихав. Ингэж би өөрийгөө хичнээн чухал, завгүй хүн болохоо мэдэрч байсан бөгөөд үүнийгээ бусдад ч илтгэж байв. Америкийн алдарт зохиолчдын нэг Ричард Рэдинг Дэвис миний бичсэн захианы хариуд нэлээд хурц шүүмжлэл бичээд буцаасан байдаг. Yнэндээ түүний зөв байсан ч би шүүмжилж чадахгүй байсан. Ямартаа түүнийг нас барахад олон хүн гашуудаж байхад би өнөөх шүүмжлэлийг нь мартаж чадахгүй л байв” гэжээ.
Бусдыг муулж буруутгахын оронд тэднийг ойлгохыг хичээ. Хүнд хүсэл зориг, итгэл найдвар чин хүслийг унтрааж, идэвх зүтгэлийг нь бууруулдаг зүйл бол шүүмжлэл юм. Тэгээд ч хүн бүрт сайн тал байдаг болохоор түүнийг нь олж харан магтаж байх хэрэгтэй. Энэ нь ч тухайн хүнийг амжилтад хүргэхэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг юм.

Мэндлэхээ битгий мартаарай
Мэнд мэдэлцэх нь маш чухал. Та өөрийн хүсээгүй, эсвэл таагүй сэтгэгдэлтэй явдаг хүнтэйгээ мэнд мэдэлцсэнээр магадгүй тэр хүн тань таны тухай бодол нь өөрчлөгдөж болох юм. Мөн ямар ч зүйлд ойр дотнын хүн, найзыгаа таагүй байдалд оруулах зүйлээс татгалзаж бай. Хэрэв үнэхээр түүний зан, байгаа байдал өөрт тань таалагдахгүй бол түүнтэй ганцаарчилж уулзан, гомдоолгүйгээр уучлалт гуйж байгаад хэлэх зүйлээ хэлээрэй. Энэ нь та тухайн хүнийг хүндэлж байгаагийн нэг илрэл юм. Эцэст нь, найз нөхөд болон хайрлаж хүндэтгэдэг, ер нь хэнийг ч болов шүүмжлэхгүй байгаад үзээрэй. Хүмүүстэй эелдэг зөөлөн харилцан, тэдэнд магтаалын үг хайрлан, чухал хүн болохыг нь мэдүүлж, үргэлж инээмсэглэн, өглөгч бай. Ингэсэн цагт сая бидний эргэн тойрон, найз нөхдөөр дүүрэн байх болно шүү.

Хөмсөг зангидах хэрэггүй
Та хэн нэгний өөдөөс бүү хөмсөг зангидаж байгаарай. Харин түүний оронд хэдий бухимдалтай байсан ч инээмсэглэж харилцаж бай. Хичнээн уурлаж бухимдсан ч бие бие рүүгээ хөмсгөө зангидахгүй байсан нь дээр шүү. Түүнчилэн өчүүхэн зүйлд ч болов ойр тойрныхондоо энэрэнгүй хандаж, ямар нэгэн зүйлд тэдэнд гараа сунгаж байгаарай.

Магтаалын үг бүү хармал
Хүнийг үнэлж хүндэтгэн, үргэлж тэдэнд өөрсдийг нь чухал, хүндтэй болохыг нь мэдрүүлж, магтаалын үгийг харамгүй хэлэх хэрэгтэй аж. Нэрт сэтгэл зүйч Джон Девэй "Хүмүүсийн хамгийн чухал бахархал нь тэд өөрсдийгөө нийгэмд чухал, хүндтэй хүн гэдгээ мэдрэх явдал юм” гэжээ. Гэвч харамсалтай нь бид ус агаар мэт хэрэгтэй энэ зүйл хэн нэгэндээ тийм ч амархан бэлэглээд байдаггүй. Хэдий сайшаал магтаалд дургүй хүн гэж үгүй ч магтаалд хэт автах нь ч бий.
Гэхдээ хүний сайн талыг олж харан, түүнийг нь дэмжин өөртөө итгэлтэй болгохын тулд заримдаа нүүрэн дээр нь ил магтаж байгаарай. Ингэж магтан, урамшуулахад тухайн хүн өөртөө итгэх итгэлийг төрүүлж "Хүмүүс миний сайн талыг мэддэг юм байна” гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг юм.

Нэвтрэх
Хайлт...
Calendar
«  December 2024  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Love-SongZ Banner
YoUTuBe Video
TaG ClouD

| CreaTeD By UuGi!™ | Powered by uCoz |