Бороо ороход чи минь ирдэг
Бороо биш болорын талст шиг санагдана
Хан тэнгэр бидэн хоёрыг уулзуулах гэж
Хайрын бороо зөөлөн салхи илгээдэг
Ер бусын аз жаргал тэгэхэд л би эдэлдэг
Тэнгэрийн соёрхол чамайгаа үнсэн байж би тайтгардаг
Тэвэрт чинь багтан жаалхан зүрхээ өгөхдөө жаргадаг
Мөрөөдлийн минь цэнхэр алсад зөвхөн чи минь л байдаг
Мөр зам дээр тосч ургасан мөнхийн хайр минь гэж санадаг
Алтан шаргал өдрүүдийн эгшиг нь болж чи минь ирдэг
Ахиад төрөөгүй хорвоод эрдэнээс үнэтэй эрдэнэ чи минь л байдаг
Их амьдралын харгуйд заяа тавилан төөрсөн ч
Ивээл жилтэй чамдаа эргэн хурган хоргоддог
Өглөөн нарт цай гал дээр минь даргихад
Өр зүрхэндээ би чамайгаа сэмхэн үгүйлдэг
Хожимдсон ч гэсэн чи минь наддаа
Хорвоогийн бүх л жаргал хайрладаг
Санахын дээдийг зүрхэнд минь юүлчихээд
Салгуу хол явах бүрийд чинь
Цээжиндээ би чамтайгаа байдаг
Цэлмэг өдрүүдийг хайраараа хөглөн хүлээдэг
Хайртай бүхэн зуун зууны туршид
Зүрх зүрхэндээ хэлж дассан үгийг
Хамгийн нандин цэнхэр бороотой энэ өдөр
Зөвхөн чамдаа зөөлөн шивнэн хэлье
БИ ЧАМД ХАЙРТАЙ