Wednesday, 2024-12-25, 12:35:36
Үндсэн
Бүртгүүлэх
Нэвтрэхn
d~.-b MoNGoLiaN MuSiC SiTe WeLCoMe...
Тавтай морилно уу Сонирхогч | RSS Мэдээлэл
Menu / Цэс
Мэдээ
Tags
Дуунуудаас Сонгох

Гарын энэ олон хуруунаас яагаад ядам хурууг "илүү харж" хуримын бөгж зүүдэг юм болоо?

Эрхий хуруу- Эцэг эх
  • Долоовор хуруу- Ах, эгч, дүү
  • Дунд хуруу-Та өөрөө
  • Ядам хуруу-Заяаны хань
  • Чигчий хуруу-Үр хүүхэд юм.

Тэгвэл яагаад чухам ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болсон гэдгийг мэдмээр байвал та доор өгүүлсний дагуу хийгээд үзээрэй.

1. Та дунд хуруугаа нугалаад алгаа нийлүүл. Ингэхэд таны хуруунууд ч гэсэн нийлнэ. /Зургын дагуу/ Яг л хоёр гарынхаа алгыг нийлүүлж байгаа юм шиг, гэхдээ дунд хуруу нугалаастай байна гэдгийг битгий мартаарай. Дунд хуруу та өөрөө гэдгийг дахин сануулъя.

2. Одоо эрхий хуруугаа салгаад үз. Эрхий хуруу эцэг эхийг төлөөлж байгаа. Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн учраас эцэг эх маань хэзээ нэгэн   цагт биднийг орхин оддог. Тийм  учраас эрхий хуруу салж байна.

3. Харин одоо ах эгч, дүүг төлөөлсөн долоовор хуруугаа салгаарай.  Хялбархан салж байгаа биз. Тэд ч гэсэн өөрсдийн амьдралыг зохиохоор мөн л танаас салан холдоно гэдгийг энд харуулж байгаа хэрэг юм. 

4. Одоо чигчий хуруугаа салгаад үзье. Үр хүүхдийг бэлгэдсэн чигчий хуруу ч гэсэн салж байгаа биз. Таны хамгаас илүү хайрладаг үр хүүхэд тань ч гэсэн эрт орой нэгэн цагт жам ёсоор таныг орхин одно.

5. Хамгийн сүүлд заяаны ханийн бэлгэдэл болсон ядам хуруугаа салгаад үз дээ. Та ядам хуруугаа огт салгаж чадахгүй байгаадаа гайхаж байна уу? Тиймээ зөвхөн заяаны хань  бүхий л амьдралын турш тантай хамт байж жаргал зовлонг хуваалцдаг. Тийм ч учраас таныг хэзээ ч орхидоггүй ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болсон домогтой. Үнэнч хайрын тэнгэр таныг мөнхөд ивээг.   

Нэвтрэх
Хайлт...
Calendar
«  December 2024  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Love-SongZ Banner
YoUTuBe Video
TaG ClouD

| CreaTeD By UuGi!™ | Powered by uCoz |