Хөөрхөн чи минь бүү уурлаарай
Хөнгөхөн инээгээд дуу дуулаарай
Гуниг хурвал хайрыгаа дуудаарай
Гуравхан үгээр л чамайгаа сэргээнэ шүү. "Би чамдаа хайртай"
*** *** Хэрвээ би шидтэн бол
Хэрвээ би шидтэн бол
Хайр үүссэн газраас дурлалын үр авчраад
Хамаг бодлыг минь булаасан тэнгэр элчийг олоод
Халуун зүрнийх нь дунд чанд гэгч нь суулгаад
Харж сууж байгаад соёлж ургахыг нь хүлээнээ.
Хэрвээ би шидтэн бол
Он жилийг ухрааж хүүхэд насандаа очиод
Охин чамтай танилцаж анхны хайр чинь болоод
Одоо энэ цаг мөч хүртэл бүхнийг хамт туулаад
Огт өөр нандин дурсамжтайгаар чинийх байх болноо.
Хэрвээ би шидтэн бол
Хүслүүд хадаглагддаг газраас чиний хүслийг олоод
Хүрч биелүүлж чадахаар бол нэг бүрчлэн бүтээгээд
Мөрөөдөл чинь биелээд баярлаж байгааг чинь хараад
Мөнхөд чиний дэргэд байх тийм л замыг сонгоноо
*** *** Аргадъя
Хааяахан чи минь гуниглах дуртайг би мэддэг
Хатуу орчлонд гомдож эсвэл зөөлөн сэтгэлд уярдаг
Бодолд хөвөн нүдийг чинь манан бүрхэх тэр үед
Босон суун тэвчээр алдан сэтгэл минь түгшдэг
Учир нь би чамайгаа жаргаана гэж өөртөө амласан
Уйтгарлах бүрд чинь амлалтаа санан өөрийгөө чамалдаг
Ургашгүй би гунигийн сэдэв байх вий гэж бодогдох үед
Ухаан алдатдаа айхадаа би чамайгаа аргаддаг
Заримдаа чамайгаа яагаад бухимддагыг би ойлгодог
Засаж болохгүй өнгөрсөн үе сэтгэлийг чинь зовоодог
Заавал хүслээр болдоггүй энэ хорвоог ойлгох үед
Замыг чинь дардан байлгаж чадаагүйдээ би шаналдаг
Яагаад гэвэл би чамайгаа дагуулна гэж өөртөө амласан
Ямар ч үед хариуцах ёстойгоо санан өөрийгөө чамалдаг
Бодлоггүй би бухимдлын чинь эхлэл байх тэр үед
Борооны үүл сэтгэлдээ цуглуулан дотроо уйчлалт гуйдаг юм шүү
*** *** Нэргүй
Хагацал салалтын тухай бодол тархиндаа бүү хуруул
Хайр итгэлийн тухай хүсэлийг зүрхэндээ цуглуул
Харц чинь бодлыг чинь дагаад сэрүүн байна
Хайр чинь бодлын чинь цаана дулаан байна