Wednesday, 2024-12-25, 12:36:53
Үндсэн
Бүртгүүлэх
Нэвтрэхn
d~.-b MoNGoLiaN MuSiC SiTe WeLCoMe...
Тавтай морилно уу Сонирхогч | RSS Мэдээлэл
Menu / Цэс
Мэдээ
Tags
Дуунуудаас Сонгох

Миний 12 настай охин Маржэри сургуулийнхаа уран уншлагын тэмцээнд ангиараа оролцох гэж байгаа гэдгээ хэллээ. Унших сэдэв нь өөрөө өөрийгөө худлаа магтсан танилцуулага буюу зохион бичлэг хийх.

Хүүхдүүд өөрөө өөрийгөө хичнээн мундаг, сайхан хүн гэдгээ худлаа ярьж байхгүй зүйлийг байлгаж, эсвэл хэтрүүлж хичнээн мундаг, итгэхийн аргагүй гайхамшигтай болохоо танилцуулах юм байна л даа. Би энийг сонсоод хүүхдүүдийг ухамсаргүйгээр өөрийнхөө ирээдүйн төсөөлөл, мөрөөдлийг бий болгуулж байгаа алхам юм байна гэдгийг ойлгов. Өөрөө өөртөө худлаа ярьснаар хүүхдүүд ухамсаргүйгээр буюу өөрийн мэдэлгүйгээр ирээдүйд хэн байх төсөөллөө бий болгох нь.

Миний бодлоор бага, дунд сургуулиуд хүүхдийг өөрийнхөө ирээдүйн талаар төсөөлөх, өөрийгөө зоригжуулах, урамшуулах, амжилтруу тэмүүлэхэд нь тусалж "худлаа яриулж” байна гэдэг бол үнэхээр гайхамшигтай, анхааралдаа авахуйц зүйл байлаа. Бидний ихэнх нь өөрийнхөө хэн байж чадах бодит үнэнийг харж чаддаггүй юм шүү дээ. Гэтэл манай охины сургууль нь санамсаргүйгээр энэ асуудлыг шийдэх гэж оролдож байна.

Бага насны хүүхдүүд чадаж байхад та яагаад чадахгүй гэж? Та өөрийнгөө хэн байхыг хүсч, ямар амьдрахыг төсөөлж байгаагаа энэ хүүхдүүд шиг бичээд үз. Таны далд ухамсар чинь таныг худлаа зохиож бичээд байна гэдгийг ойлгохгүй, мэдэхгүй. Тэгээд аажмаар та өөрийн гэсэн төсөөлөл, зурагтай болно, тэр чинь бага багаар тодорно.

Та өөрийгөө хамгийн.. байхыг хүссэнээрээ төсөөлсөн зураггүй байна гэдэг бол та тэрэндээ хэзээ ч хүрэхгүй гэсэн үг. Тэрэндээ хүрэн хүртлээ өөрийгөө хуур, тийм ч сайн, мундаг хүн шиг дүр эсгэ. Яваандаа та өөрийгөө тийм хүн болж буйгаа ойлгож, өөрчлөгдөж байгаагаа мэдрэх болно.  
Нэвтрэх
Хайлт...
Calendar
«  December 2024  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Love-SongZ Banner
YoUTuBe Video
TaG ClouD

| CreaTeD By UuGi!™ | Powered by uCoz |