Thursday, 2024-12-26, 01:16:30
Үндсэн
Бүртгүүлэх
Нэвтрэхn
d~.-b MoNGoLiaN MuSiC SiTe WeLCoMe...
Тавтай морилно уу Сонирхогч | RSS Мэдээлэл
Menu / Цэс
Мэдээ
Tags
Дуунуудаас Сонгох
Main » 2010 » September » 29 » Medee
16:43:47
Medee
Үндэснийхээ язгуур урлаг хөөмийгөөр  дамжуулан Монголоо  гадаад орнуудад сурталчилж явсан С.Зулсар эрхэм цаг бусаар өөд болж,     урлагт хайртай Монголын ард түмэн нэгэн эрхэм хүнээ алдлаа.   Түүнийг Баянгол дүүргийн VII дугаар хороонд байдаг 78 дугаар сургуулийн хашаанд нас барсан байсныг олсон ажээ. Холбогдох  байгууллагууд  түүний  нас барсан шалтгааныг нь  тогтоохоор  ажиллаж байна. 

Тэрээр    90-ээд оны Монголын Сайхан залуугаар шалгарч, яах аргагүй тухайн цаг үедээ гялалзаж явсан, одоогийн хэлдэгээр  "Од” байсан гэдэгтэй олон нийт санал нийлэх биз ээ.  Тэрчлэн УАДБЧ-д  уран бүтээлчээр ажиллаж явсан тэрээр сүүлийн жилүүдэд чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байсан юм. Урлагийг үнэлэх үнэлэмж манайд муу байдгаас уран бүтээлчид гадаадын орныг зорьдог жишгээр С.Зулсар эрхэм Америкт дөрвөн жил гаруй хугацаанд ажиллаж амьдраад Монголдоо ирсэн аж. 

Тэрээр Америкт байх хугацаандаа мөнгө олох гэж  олон ажил хийж байснаа өөрөө ярьж байсан.  Гэхдээ уран бүтээлчийнхээ хувиар улсаа ч их сурталчилсан байдаг.  Тухайлбал,  Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сангийн тэргүүн доктор Ширчингийн Баатарын Монголын язгуур урлагаа сурталчлахаар зохион байгуулсан "Монголын зэрэглээ, цуурай" (Mirage & Echo of Mongolia) хамтлагт уран бүтээл хийж байжээ.
Тус хамтлагт УАДБЧ-ын хөөмийчин, Монголын сайхан залуу өргөмжлөлт Сэрхэний Зулсар,  бүжигчин, СТА Тиарын Болдхүү гуай, Монголын циркийн нэрийг дэлхийд өргөж яваа уран нугараач Бямбаагийн Сэрчмаа, "Түмэн Эх" Чуулгын хөөмийчин, эвэр бүрээч Лхагвагийн Өлзийсайхан, Морин Хуур Чуулгыг үндэслэгч, ардын жүжигчин Батчулууны шавь, морин хуурч Саруулбуянгийн Сайн-Ерөөлт нар уран бүтээлээ хийж байж. Тэрчлэн  тус хамтлаг олон сайхан тоглолтуудыг гадаад эрхэмүүдэд толилуулж явсны дотор, Хөөмийч С.Зулсарыг  "Дөрвөн Ойрдын магтаал" –аар хоолойн чадвараа бүрэн гаргаж үзэгчдийг байлдан дагуулдаг байсныг уран бүтээлийн андууд нь хэлдэг юм билээ.

Ер нь түүнийг энгийн, хэнтэй   ч нийцтэй хүн байсныг ойр тойрнынхон нь хэлдэг. Дээр хэлсэнчлэн С.Зулсар эрхэм  бусад шиг нууж хаагаад байлгүй   "Би  Америкт мөнгө олохын тулд   тогооч болчихсон шүү дээ” хэмээн ярьж байсан удаатай.   "Ирэхээсээ өмнөх  хоёр жил  япон ресторанд суши  хийж  япон хоолоор занималдсан. Улмаар ахлах тогооч нь болсон” гэдгээ ч  тэрээр ярьж байв. 

Мөн тэрээр нутгаасаа гараад  эхний хоёр жил гэрээ санаад байж суух газраа олж яддаг байснаа,  урлагийн хүмүүс тэгтлээ их мөнгөжихсөн, баяжихсан гэж боддоггүй  гэдгийг. Бас  олсноо  уран бүтээлдээ  л зориулна гэдгээ. Өнгөрсөн жилүүдэд харийн нутагт хөдөлмөрлөхдөө урлагтаа зориулах боломжийн хөрөнгөтэй болсноо  ч хэлж байсан юм.  Тэрээр   "Америкт  хэчнээн сайхан байсан ч голоос нэг юм чангаагаад байдаг юм билээ шүү. Тэр бодвол элэг, хайр байх л даа” хэмээн нутгаа санасан сэтгэлээ илэрхийлж байв.

Харамсалтай нь, Үндэсний урлагийнхаа төлөө үнэнчээр зүтгэхээр зорьж явсан  уран бүтээлч эрхэм өнөөдөр бидний дунд байхгүй болсон байна. Түүний гэр бүлийнхэнд  гүн эмгэнэл илэрхийлж байна.
Attachments: Image 1
Views: 870 | Added by: uugii | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Хайлт...
Calendar
«  September 2010  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Love-SongZ Banner
YoUTuBe Video
TaG ClouD

| CreaTeD By UuGi!™ | Powered by uCoz |